Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

 

 

Хуулийн жагсаалт батлах тухай

 

            Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтийг үндэслэн ТУШААХ нь:

            Нэг. Сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэгдэх хуулийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

            Хоёр. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжуудтай байнга танилцаж хариуцсан ажилдаа тогтмол хэрэглэн, сумын удирдлага, иргэдийг хууль эрхийн зөв мэдээллээр хангаж ажиллахыг нийт Төрийн албан хаагчдад үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГЫН ҮҮРГИЙГ

ГҮЙЦЭТГЭГЧ                      Б.БАЯРБАЯСГАЛАН

 

 

ЗДТГ-ын даргын 2015 оны__сарын __-ний

         өдрийн ___тоот тушаалын хавсралт

 

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОГТМОЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ХУУЛИЙН ЖАГСААЛТ

Хууль тогтоомжийн нэр

Баталсан субъект

Батлагдсан он

Тайлбар

Нэг. Төрийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд

1

Монгол улсын үндсэн хууль

УИХ

1992

 

2

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

УИХ

2006

 

3

Төрийн албаны тухай хууль

УИХ

2002

 

4

Хөдөлмөрийн тухай хууль

УИХ

1999

 

5

Төрийн нууцын тухай хууль

УИХ

1995

 

6

Байгууллагын нууцын тухай хууль

УИХ

1995

 

7

Авлигын эсрэг хууль

УИХ

2006

 

8

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай

УИХ

2012

 

9

Монгол улсын Батлан хамгаалахын тухай хууль

УИХ

1994

 

10

Ноториатын тухай хууль

УИХ

2011

 

11

Архивын тухай хууль

УИХ

1998

 

12

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

УИХ

1995

 

13

Концессын тухай хууль

УИХ

2010

 

Улсын бүртгэлийн ажлын хүрээнд

1

Улсын бүртгэлийн ерөнхий хууль

УИХ

2009

 

2

Иргэний бүртгэлийн тухай хууль

УИХ

1999

 

Гамшиг, онцгой байдлын үйл ажиллагааны хүрээнд

1

Галын аюулгүй байдлын тухай

УИХ

2015

 

2

Гамшгаас хамгаалах тухай хууль

УИХ

2003

 

Төсөв, санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд

1

Төсвийн тухай хууль

УИХ

2011

 

2

Шилэн дансны тухай хууль

УИХ

2014

 

3

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

УИХ

2015

 

4

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай

УИХ

1996

 

5

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

УИХ

2005

 

6

Аудитын тухай хууль

УИХ

2015

 

7

Статистикийн тухай хууль

УИХ

1997

 

Татвар, төлбөр хураамжийг төвлөрүүлэх ажлын хүрээнд

1

Татварын ерөнхий хууль

УИХ

2008

 

2

Агаарын бохирдлын төлбөрийн тухай

УИХ

2010

 

3

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай

УИХ

2006

 

4

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай

УИХ

2010

 

Нийгмийн хэв журмыг сахиулах ажлын хүрээнд

1

Захиргааны хариуцлагын тухай хууль

УИХ

1992

 

2

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

УИХ

1997

 

3

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

УИХ

2000

 

4

Авто тээврийн тухай

УИХ

1999

 

5

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль

УИХ

2004

 

6

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль

УИХ

2004

 

7

Галт зэвсэгийн тухай

УИХ

2015

 

8

Цагдаагийн албаны тухай хууль

УИХ

2013

 

Нийгмийн халамж, хамгааллын ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

1

Нийгмийн халамжийн тухай хууль

УИХ

2012

 

2

Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай хууль

УИХ

2005

 

3

Гэр бүлийн тухай хууль

УИХ

1999

 

4

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль

УИХ

2010

 

Нийгмийн даатгалын ажлын хүрээнд

1

Нийгмийн даатгалын тухай хууль

УИХ

1994

 

2

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын

шимтгэлийг нөхөн тооцох тухай

УИХ

2012

 

3

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай

УИХ

1994

 

4

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль

УИХ

1994

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд

1

Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль

УИХ

2007

 

2

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

УИХ

2011

 

3

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хууль

УИХ

2008

 

4

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль

УИХ

2012

 

5

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль

УИХ

2006

 

Мал аж ахуй салбарын хүрээнд

1

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль

УИХ

2014

 

2

Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль

УИХ

2001

 

3

Хоршооны тухай хууль

УИХ

1998

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

1

Тариалангийн тухай хууль

УИХ

2004

 

2

Таримал ургамлын үр сортын тухай хууль

УИХ

1999

 

Хүнсний аюулгүй байдлын хүрээнд

1

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай

УИХ

2001

 

2

Ариун цэврийн тухай хууль

УИХ

1998

 

Байгаль орчны хамгаалах ажлын хүрээнд

1

Төрийн хяналт шалгалтын тухай

УИХ

2003

 

2

Байгаль орчныг хамгаалах тухай хууль

УИХ

2013

 

3

Ойн тухай хууль

УИХ

2013

 

4

Амьтны тухай хууль

УИХ

2013

 

5

Усны тухай хууль

УИХ

2013

 

6

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль

УИХ

2013

 

7

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

УИХ

2013

 

8

Ашигт малтмалын тухай хууль

УИХ

2013

 

9

Хог хаягдлын тухай хууль

УИХ

2013

 

10

Ан, агнуурын тухай хууль

УИХ

2012

 

11

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль

УИХ

1997

 

Газар зохион байгуулалтын ажлын хүрээнд

1

Газрын төлбөрийн тухай хууль

УИХ

1997

 

2

Газрын тухай хууль

УИХ

2002

 

Нийт-69

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ. ЗДТГ-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ

       ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.БАЯРБАЯСГАЛАН

 

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ЖАГСААЛТ

Утга

Төлбөрийн хэмжээ

Байршуулах данс

Тайлбар

Ноториатын үйлчилгээний чиглэлээр

1

Гэрээ

Үнийн дүнгийн 0.1-0.2%

040200995

Улсын төсвийн дансанд

2

Гарын үсгийн баталгаа

2500₮

3

Итгэмжлэл

2000₮

4

Хуулбар баталгаажуулах

Бичиг баримт 400₮

Энгийн баримт 110₮

Нийгмийн даатгалын чиглэлээр

1

Сайн дурын даатгуулагч ЭМД-д хамрагдахад төлөх шимтгэлийн хувь хэмжээ

1.0%

5274001324

\ЭМД-д хамрагдсан тохолдолд\

2

Эрүүл мэндийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ

8040₮

5274001324

Малчин, их дээд сургуулийн оройн ангийн, МСҮТ-ийн оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд

3

НД-ийн сайн дурын даатгалд хамарагдахад төлөх шимтгэлийн хувь хэмжээ

12%

5274001313

ХХЭ, малчид, газар тариалан эрхлэгчид, лангуу түрээслэгчид, ажилгүй иргэд, .....

Нийгмийн даатгалын үнэт цаасны үнийн жагсаалт

1

Эрүүл мэндийн дэвтэрийн үнэ

400

 

 

 

5270529437

Улсын төсвийн дансанд

2

Нийгмийн даатгалын дэвтэрийн үнэ

1000

3

Сайн дурын гэрээний үнэ

300

4

Сайн дурын даатгалын хувийн хэргийн үнэ

1000

5

Тэтгэврийн дэвтрийн үнэ

500

6

Тэтгэврийн дэвтрийн хувийн хэргийн үнэ

500

7

Баталгаажилтын хуудас

200

Улсын бүртгэлийн чиглэлээр

1

Иргэний бүртгэлийн үйл ажиллагаа

 

 

 

 

2500

 

Төрийн банк

 

120000085580

  • Гэрлэлтийг бүртгэх
  • Гэрлэлт цуцалсныг бүртгэх
  • Гэрлэлт сэргээснийг бүртгэх
  • Хүүхэд үрчилснийг бүртгэх
  • Эцэг тогтоосныг бүртгэх
  • Овог,эцгийн нэр, нэр өөрчилсөнийг бүртгэх

2

Иргэний үнэмлэхний үнэ

15000

Төрийнбанк

120000318908

Улсын төсвийн дансанд

3

Иргэний үнэмлэхний тэмдэгтийн хураамж

3300

Хаан банк

040300995

Орон нутгийн татварт

4

Иргэний үнэмлэхний торгууль

5000

Төрийн банк

120000104648

Улсын төсвийн дансанд

5

Иргэний бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

5000

Төрийн банк

120000085580

Улсын төсвийн дансанд

6

Бусад аймагруу шилжин явахад

2500

Төрийн банк

120000085580

Улсын төсвийн дансанд

7

Улаанбаатар хотруу шилжин явахад

5000

Төрийн банк

120000085580

Улсын төсвийн дансанд

8

Бусад сум, багруу шилжин явахад

1500

Төрийн банк

120000085580

Улсын төсвийн дансанд

9

Шилжилт хөдөлгөөн бүрт тэмдэгтийн хураамж

1000

Хаан банк

040300995

Орон нутгийн татварт

Газар өмчлөл, эзэмшлийн чиглэлээр

1

Газрын гэрчилгээний үнэ

3000

040029002

 

Улсын төсвийн дансанд

2

Газрын төлбөр

1га-4000

ХААН-040000943

Төрийн банк-12000030824

Татварын чиглэлээр

1

ААН-ийн ОАТ

Ашгийн 10%

ТСБ 040000902

 

2

НӨАТ

Тухайн сарын орлогын 10%

ТСБ

040000903

 

3

ОАТ \Архи\

-

ТСБ 040000905

 

4

ОАТ \Спирт\

 

ТСБ

04000909Б

 

5

Агаарын бохирдлын төлбөр

-

ТСБ

040000990

 

6

Цалингийн ашгийн татвар

Цалингийн 10%

ТСБ

040000901

 

7

Авто техникийн татвар

-

040000931

 

8

Үл хөдлөх хөрөнгийн татвар

-

040000921

 

9

Улсын тэмдэгтийн хураамж

-

040000941

 

10

Ногдол ашгийн татвар

10%

040000951

 

11

Хүү торгууль

 

040000952

 

12

Хөрөнгө борлуулсаны орлогын татвар

-

040000962

 

13

Бууны албан татвар

-

040300995

 

14

Патентын төлбөр

-

040300995

 

Байгаль орчны чиглэлээр

1

Ойгоос мод бэлтгэсэний төлбөр

 

040300995

 

2

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

-

040000942

 

3

Усны төлбөр

1м3

040000944

 

               

 

 

 

ЗДТГ-ын даргын 2015 оны__сарын __-ны

       өдрийн___тоот тушаалын хавсралт

 

 

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫН

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2 дугаар заалт нь Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГ-ын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болно.

Нэг. Хөтөлбөрийн зорилго

Бүрэгхангай сумын ЗДТГ-ын албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах асуудлын хүрээнд ажлын нөхцлийг сайжруулж чадварлаг, хурдтай боловсон хүчнээр ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг сахин хамгаалах, сувилалд амрах нөхцөл бололцоогоор хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга, ЗДТГ-ын даргын 2015-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үе шаттайгаар тусгаж хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

  1. ЗДТГ-ын 1,2 дугаар конторын барилгын ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний талаар
  • ЗДТГ-ын 1-р конторын гадна засварыг хийх.
  • ЗДТГ-ын 2-р конторын барилгад ариун цэвэр, нойлын өрөөг бий болгож, тохижуулах
  • ЗДТГ-ын 2-р конторын хуучин уурын зуухны барилгыг сумын ОК-ын багаж, хэрэгсэл, техник хэрэгслийн байр болгон тохижуулах
  • ЗДТГ-ын 1,2-р байрны гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
  • ЗДТГ-ын 1-р байрны дээврийг засварлах
  • ЗДТГ-ын 2-р байрны хурлын танхимыг чийрэгжүүлэлтийн өрөө болгон тохижуулах
  • ЗДТГ-ын 2-р байрны БЗД нарын болон хэсгийн төлөөлөгчийн өрөөг тохижуулах
  1. Албан хаагчдын ажлын байрны талаар
  • ЗДТГ-ын албан хаагч бүрийг бичгийн ширээ, сандал, сейф, шкаб, компьютер, принтерээр бүрэн хангах
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгсэлээр хангах
  1. Албан хаагчдын сургалтын талаар
  • ЗДТГ-ын албан хаагчдыг харьяа дээд байгууллагаас зохион байгуулсан сургалтанд бүрэн хамруулах
  • ЗДТГ-ын 1-2 албан хаагчийг жил бүр их, дээд сургуульд мэргэшлийн чиглэлээр давтан сургах
  • Албан хаагч өөрийн хүсэлтээр суралцахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх
  • Мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж, албан хаагчдад ТАХ-ын ёс зүй, төрийн албаны манлайлал болон харилцааны талаарх сургалтыг зохион байгуулах
  • ЗДТГ-ын сургалтын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн баталж албан хаагчдыг сургалтанд хамруулах болон сургалт хийх нөхцөл боломжоор хангах
  • БЗД, БИНХ-ын дарга, хүн, малын эмч нарт ИТХ-ын ажлын албатай хамтран жилд 2-оос доошгүй удаа сургалт зохион байгуулах
  • ЗДТГ-ын албад, албан хаагчдаас нэгдсэн сургалтыг сумын нийт ТАХ-д зохион байгуулах
  1. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар
  • Албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ажилласан жилийг болон ажлын үр дүнг харгалзах, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын болон үр дүнгийн шагналын нэмэгдлийг тогтмол хугацаанд олгох
  • Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэв нэмэгдүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэх
  • Албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж мөнгөн урамшуулал олгох
  • Албан хаагчдын орон сууцны асуудлыг судлах, шинээр байшин, орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлэх
  • Орон сууц, хашаа байшин, цалингийн зээлийн баталгаа гаргаж өгөх
  • Ганц бие болон өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх
  • Албан хаагчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд нь нас барахад тусламж үзүүлэх
  • Амралтын цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох, амралт, спортын бие бялдаржуулах өрөө тохижуулах
  • Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах
  • Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт 1 жилийн албан тушаалын цалинтай нь, биед нь гэмтэл учируулсан тохиолдолд эмчилгээний зардлыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох
  1. Албан хаагчдын амралт сувилал,

эрүүл мэндийг сахин хамгаалах талаар

  • Албан хаагчдыг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа хамруулж, зардлыг байгууллага хариуцна.
  • “Цасны баяр” сэдэвт идэвхитэй амралт, явган болон тойрон аялалыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
  • “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд ЭМТ-ийн сургагч багшийг урьж, улиралд 1 удаа албан хаагчдад яриа, таниулга хийх
  • Албан хаагчийг гадаадад эмчлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Албан хаагчдын хөдөлгөөний эрүүл мэндийг дэмжиж 7 хоног бүрийн пүрэв гарагт спорт заланд хичээллүүлэх
  • Дотоодын рашаан сувилалд сувилуулах, амрах тохиолдолд ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын үнэлгээр тооцож олгох

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг байгууллагын жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах бусад хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
  • Засаг дарга, ЗДТГ-ын даргын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшууллын хөрөнгө
  • ЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Дундын сангийн хөрөнгө

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг ЗДТГ-ын хэмжээнд тушаалаар томилсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэнэ.

 

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар