Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

           Алсын хараа

  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд хүнд сурталгүй, аливаа чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх явдлыг хэвшүүлж, эдийн засаг нийгмийн бусад хөтөлбөрүүдтэй нягт уялдсан цэгцтэй, уян хатан бөгөөд үр ашигтай үйлчилгээг бий болгоно.

          Эрхэм зорилго

       Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, иргэдийн хэвийн ажиллах нөхцөлийг баталгаатай ханган төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэж орон нутагтаа сайн сайхан, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр иргэддээ үнэнч шудрага үйлчлэн үйл ажиллагаагаараа үргэлж манлайлсан аймгийн тэргүүний Тамгын газар байхад оршино.

            Эрхэмлэх үнэт зүйл

1) Мэдлэгийг эрхэмлэнэ (Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана)

2) Чадварыг эрхэмлэнэ (Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ

3)  Хууль ёсыг эрхэмлэнэ (Үндсэн хууль бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ)

4) Ёс зүйг эрхэмлэнэ (Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана)

5) Шударга ёсыг эрхэмлэнэ (Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана)

6) Соёлтой харилцааг эрхэмлэнэ (Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллана)

7) Үнэнч байдлыг эрхэмлэнэ (Төрийн албандаа ямагт чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана)

8) Шуурхай байдлы гэрхэмлэнэ (Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэсэн хариу өгөх хэмжээнд зохион байгуулна)

9) Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ (Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгийн зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна)

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар