Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

Хуудас:  1  ( 3 мэдээ )

 

МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ,ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ

2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫТАЙЛАН

 

  1. 2016.20                                                                                                        Бүрэгхангай сум

 

Д/д

Тайлагнах үйл ажиллагаа

Авбал зохих оноо

Нэг. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа

 

  • Тайланд хамрагдах мэдүүлэг гаргагчдын нэрсийн жагсаалтыг үнэн зөв, хугацаанд нь гаргасан байдал /шилжилт хөдөлгөөнийг тухай бүр бүртгэсэн байх/

    Бүрэгхангай сумын ЗДТГ-т харьяалагдаж ХОМ гаргагч 5 албан тушаалтаны нэрсийн жагсаалтаар гарсан. Энэ онд ЗДТГ-ын дарга нас барж АТГ-ын дүгнэлтээр 1 иргэнийг томилж шилжилт хөдөлгөөнийг бүрэн хөтөлсөн.  

     

     

     

     

  • Мэдүүлэг гаргагчдаас мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргуулж, бүрэн хамруулсан байдал

    Мэүүлэг гаргачдаас хуулийн хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 10-13 хооронд мэдүүлгийг цаасаар хүлээн авч праграммд оруулсан.

     

     

  • Мэдүүлгийн тайлан мэдээг үнэн зөв, хуулийн хугацаанд, маягтын дагуу ирүүлсэн, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай болон бусад бүртгэлийг бүрэн хөтөлсөн тухай

    Энэ онд аймгийн ХЗХ-т 2015 оны Шударга ёс ил тод байдлыг хангах төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон бусад мэдээ тайланг хуулийн хугацаанд хүргүүлсэн. Мөн мэдүүлэг гаргачдаас цаасаар мэдүүлэг 5, урьдчилсан мэдүүлэг 1, мэдэгдэл тайлбар 1-ийг ЭБАТ цэсний бүртгэлд бүртгэсэн.

     

     

    Мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг цахим хэлбэрээр авч бүрэн баталгаажуулсан эсэх

    Мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг ЭБАТ-аас праграммд шивж мэдүүлсэн бөгөөд гарын үсгээр баталгаажуулсан.

     

     

    “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм” дахь “ЭБАТ” цэсний бүртгэлүүдийг тогтмол бүрэн хөтөлсөн эсэх

    Энэ онд цаасаар мэдүүлэг 5, урьдчилсан мэдүүлэг 1, мэдэгдэл тайлбар 1-ийг ЭБАТ цэсний бүртгэлд бүртгэсэн.

     

     

    Хоёр. Хяналтын үйл ажиллагаа

     

    Мэдүүлэг гаргагчдын цаасаар болон цахим хэлбэрээр өгсөн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьсан байдал

    Мэдүүлэг гаргагчдын мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөж, хугацаандаа ирүүлэх талаар сургалт, зөвлөгөө өгч мэдүүлэг гаргалтанд хяналт тавьж ажилласан.

     

     

    Салбар байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалтыг явуулсан тухай

     

     

    Гурав. Зөвлөмж болон сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа  

     

    Мэдүүлэг гаргагч болон салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, гарын авлага, заавар зөвлөмж өгсөн тухай

    Мэдүүлэг гаргачдад ИТХ-ын ЭБАТ-тай хамтран мэдүүлэгээ мэдүүлэх талаар 1 удаа сургалт зохион байгуулж, 17 мэдүүлэг гаргачийг хамруулан мэдүүлэгийн маягт бөглөх загвар, гарын авлагаар хангасан.    

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    “Хуулийн хугацаа сануулах” талаар мэдүүлэг гаргагч болон харъяа байгууллагын хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээний тухай /сурталчилгаа болон албан бичиг хүргүүлэх, дотоод сүлжээг ашиглах гэх мэт/

    ЗДТГ-ын даргаас мэдүүлэг гаргачдад мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв мэдүүлэх тухай албан тоотыг хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан.

     

     

    Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар байгууллагын удирдлагаас санаачлан зохион байгуулсан болон Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмж, хариутай бичгийн шийдвэрлэлт, авсан арга хэмжээний тухай

    1. Мэдүүлэг гаргач нарт сургалт зохион байгуулсан
    2. Заавар, зөвлөмжийг тараан танилцуулсан
    3. Праграмм дээр хэрхэн ажиллах талаар практки дадлага хийлгэж, коджуулсан

    АТГ болон ХЗХ-ээс ирүүлсэн зөвлөмж, албан бичгийн хүрээнд ил тод байдлыг хангах ажлыг эрчимжүүлж сумын вэб сайтад санхүүгийн тайлан, ЗД, ЗДТГ-ын даргын шийдвэр, хүний нөөөц, ажлын байрны сул орон тооны зар зэргийг тухай бүр байршуулж байна. Мөн иргэдийг мэдээллээр хангах зорилгоор олон төрлийн тараах материалыг боловсруулж хүргүүлэн ажиллаж байна. Төрийн албан хаагчид, сумын удирдлагуудыг эрсдлээс хамгаалах зорилгоор заавар, зөвлөмжийг тухай бүр өгч байна.

     

    Дөрөв. Бусад

     

  • Эрх бүхий албан тушаалтны болон мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг арилгах арга зам

    1. Мэдүүлэг гаргачид праграммд мэдүүлгээ бие даан бүртгүүлэх
    2. Авлигатай тэмцэх болон НАНБХАСЗ тухай хуулиудын талаар тогтмол мэдээллээр хангах
    3. Сургалтын материалаар хангах

     

     

  • Эрх бүхий албан тушаалтнаас мөрдөн ажиллаж буй хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгох санал, хүсэлт

    -

     

     

    Авлигатай тэмцэх газраас эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах, харилцах асуудлаар санал, дүгнэлт

    ХОМ, праграмм болон бусад шаардлагатай мэдээллийг түргэн хугацаанд авах чат мессэжийн үйлчилгээ, операторыг ажиллуулах

     

     

  • Мэдүүлгийн бүрдүүлэлтийн асуудлаар цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, санал санаачлагын тухай

    Сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах ажлыг зохион байгуулж эрх зүйн мэдээллээр иргэдийг мэдүүлэг гаргачдыг хангах

     

     

     

     

    ТАЙЛАН ГАРГАСАН:

     

    ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН                                    /Б.БАЯРБАЯСГАЛАН/

     

              ХЯНАСАН: ДАРГА                            /М.БАДАМ/

     

     

    .

     

    БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН АВЛИГЫН ЭСРЭГ ШУДАРГА ЁС,

    ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ 2016 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

    1. 2016.01.15

    Зорилго

    Хэрэгжүүлэх арга хэмжээ

    Хугацаа

    Харилцагч бөгөөд хамртран хэрэгжүүлэгчид

    1

    Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага  чөлөөтэй авах нөхцлийг хангах

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хууль

    5 дугаар зүйлийн 5.1.2;

    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5;
    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.

    1.1 Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит хэлбэрээр сурталчлах /мэдээллийн самбар, цахим хуудас, яриа таниулга, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг, хэвлэмэл материал г.м/, бүрдүүлэх

    Сар бүр

    ЭБАТ

    Холбогдох мэргэжилтэн

     

     

    1.2. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн сурталчилгааны материалыг иргэд, байгууллага, албан хаагчдад түгээж, бүртгэл хөтлөх

     

    Тухай бүр

    ТЗАХМ

    2

    Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5

    2.1. Боловсруулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг цахим хуудсаар хүлээн авах

    Тухай бүр

    ИТХ-ЫН ЭБАТ

    ЗДТГ-ЫН ЭБАТ

    2.2. Боловсруулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл, болон баталгаажсан шийдвэрийг цахим хуудсанд байршуулах, жагсаалт гаргах

    Тухай бүр

    ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

    ТЗАХМ

    3

    Төрийн хяналтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3

    2.3. 2016 онд байгууллагуудын үйл ажиллагаа, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагаанд бусад төлөвлөгөөнд явуулах хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, удирдамжийг цахим хуудсандаа байршуулсан байх

    Улирал бүр

    ЗАХИРАМЖААР БАТЛГДСАН АЖЛЫН ХЭСЭГ

    2.4. Хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлсэн байх /цахим хуудсаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, баримт бүрдүүлэх

    Улирал бүр

    ЭБАТ

    ХХМАХМ

    2.5. Шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ/дүгнэлт, зөвлөмж гаргах, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авсан байдал/-ний үр дүнгийн талаар мэдээлж, баримт бүрдүүлэх

    Улирал бүр

    ЭБАТ

    4

    Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйл

    4.1. Тухайн жилийн төсөв/1 дүгээр сарын 10-ны дотор/, өмнөх оны төсвийн гүйцэтгэл /4 дүгээр сарын 1-ний дотор/, дараа жилийн төсвийн төсөл /8 дугаар сарын 15-ны дотор/-ийг цахим хуудсандаа байршуулах

    1,2,3-р улиралд

    САНХҮҮГИЙН АЛБА

    4.2. Жилийн эцсийн санхүүгийн тайлан /4 дүгээр сарын 1-ний дотор/-г цахим хуудсандаа байршуулах

    1-р улиралд

    САНХҮҮГИЙН АЛБА

    4.3. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт /4 дүгээр сарын 1-ний дотор/-ийг бүрэн эхээр нь цахим хуудсандаа байршуулах

    1-р улиралд

    САНХҮҮГИЙН АЛБА

    4.4. Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэх /өөрчлөлт орсноос хойш ажлын 14 хоногт/

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    4.5. Төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгох /татварын орлого, татварын бус орлогын талаарх мэдээлэл/

     

    САНХҮҮГИЙН АЛБА

    4.6. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байршуулах

    Жилдээ

    НДУБ

    4.7. зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим хуудсандаа байршуулах

    Тухай бүр

    ЗДО

    ЭБАТ

    5

    Чиг үүргийн дагуу олгож буй эрх, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах

     

     

         Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8

    5.1. Тухайн байгууллагаас олгож буй зөвшөөрөл /тусгай зөвшөөрөл, лиценз, эрх олгох г.м бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/-ийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулах

    Тухай бүр

    ЭБАТ

    АЖЛЫН ХЭСЭГ

    5.2. Дээрх зөвшөөрөл /тусгай зөвшөөрөл, лиценз, эрх олгох г.м бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/-ийг олгоход шаардлагатай баримт бичгийн жагсаалт, уг асуудлыг шийдвэрлэх гэрээ, журмыг цахим хуудсандаа байршуулах

    Тухай бүр

    АЖЛЫН ХЭСЭГ

    ЭРХ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТАН

    5.3. Тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөв-шөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байршуулах

    Тухай бүр

    АЖЛЫН ХЭСЭГ

    ЭРХ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТАН

    5.4. Чиг үүргийн дагуу нууцад хамаарахаас бусад бүртгэлийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа ил тод болгох

    Тухай бүр

    АЖЛЫН ХЭСЭГ

    ЭРХ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТАН

    6

    Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйл

    6.1. Сул орон тооны зарыг цахим хуудсандаа байршуулах /тухай бүр шинэчилсэн/

    Тухай бүр

    ЭБАТ

    6.2. Сонгон шалгаруулалт явуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах

    Тухай бүр

    ХХМАХМ

    6.3. Тухайн жилд шинээр томилогдсон албан хаагчийн жагсаалт /жагсаалтад нэр, албан тушаал, томилсон огноо, шийдвэр зэргийг тусгах/

    Тухай бүр

    ЭБАТ

    7

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

     

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл
    • Төрийн болон орон нут-гийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйл, 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.5
    1. 1. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, жагсаалтыг цахим хуудсанд байршуулах

    1-р улиралд

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.2. Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудсанд байршуулах, нотлох баримт бүрдүүлэх

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.3. Тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлах

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.4. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл /шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэл/-ийг цахим хуудсанд байршуулах

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.5. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулах

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.6. Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    7.7. Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудсанд байршуулах

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    1. 8. Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

    Тухай бүр

    САНХҮҮГИЙН АЛБА

    8

    Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг нийтэд мэдээлэх

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6

    8.1. Төрийн албан хаагч нэг бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх /баталсан субъект, огноо, шийдвэрийн дугаарыг тайланд тусгах, мөн нийт хэдэн хүний ажлын байрны тодорхойлт баталсныг мэдээлэлд тусгах/

    1-р улиралд

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР

    8.2. Хариуцсан ажил, үүргийн чиглэлийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа нээлттэй болгох

    1-р улиралд

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР

     

    Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан оролцуулах

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.1.13;

    9.1. Тодорхой төрлийн үйл ажиллагааны хэрэгжилт, явц байдалд хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх /1 ба түүнээс дээш/

    Тухай бүр

    ЗДО

    ЭБАТ

    9.2. Төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг тайланд тусгах 

    Тухай бүр

    ЭБАТ

     

    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.3

    9.3 Хэрэгжүүлсэн ажил, хамтын ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээлэх

    Тухай бүр

    ЭБАТ

    ХХМАХМ

    9

    Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.1.2, 7.2.4, 7.2.5, 10-22 дугаар зүйл, 29 дүгээр зүйл;
    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.8, 6.1.6

     

    9.4 Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах

    1-р улиралд

    ЭБАТ

    9.5. Ёс зүйн дүрмийг батлах, мөрдүүлэх /албан хаагчдад танилцуулах баталгаажуулах/

    1-р улиралд

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

    9.6 Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах нөхцөл /тогтмол утас ажиллуулах, цахим хуудсанд байршуулах, шуудангаар, биечлэн, хайрцаг байршуулах г.м/-ийг бүрдүүлсэн байх

    Жилдээ

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    9.7. Зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ /Зөвлөмж/-г авах

    Тухай бүр

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

    9.8. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хамт олонд мэдээлэх

    Улирал бүр

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

    10

    Давхар ажил эрхлэлтийн талаарх бүртгэл хөтлөх

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со-нирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.2.6, 19 дүгээр зүйл

    10.1. Хууль болон Засгийн газраас зөвшөөрсөн давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулах,баримт бүрдүүлэх

    Тухай бүр

    ЭБАТ

    10.2. Давхар ажил эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, өөрчлөлтийг хийж ажиллах

    Тухай бүр

    ЭБАТ

    11

    Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10;
    • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 9.1.5

    11.1. Удирдлагаас гаргасан төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад шийдвэр /тогтоол, тушаал, захирамж/-ийг цахим хуудсандаа байршуулах, товъёог гаргах

    Тухай бүр

     

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    11.2. Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж /хуульчилсан акт/, дүрэм, журам, зааврыг цахим хуудсандаа шинэчлэн байршуулах, жагсаалт гаргах

    Тухай бүр

     

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр, хураамжийг цахим хуудсандаа шинэчлэн байршуулах

    1-р улиралд

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

    12

    Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11;
    • Мэдээллийн ил тод бай-дал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2;
    • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со-нирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3;
    • Иргэдээс төрийн байгуул-лага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомд-лын шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8, 9 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

    12.1. Өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн байх (утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, цахим, бичгээр, амаар г.м хэлбэрээр)

    Тухай бүр

     

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    12.2. Байгууллага дээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажил хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байршуулах

    1-р улиралд

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    12.3. Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээллийг шийдвэрлэсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлсэн байх

    Тухай бүр

     

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

     

     

    12.4. Газар зохион байгуулалт, газар олголт, иргэдэд өмчлүүлэх болон эзэмшүүлэх боломжтой газрын талаарх мэдээллийг мэдээллийн хэрэгслээр ил болгох

    Тухай бүр

    ГАЗРЫН ДААМАЛ

    13

    Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12;
    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1

     

     

    13.1. Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргах

    1-р улиралд

    ЭБАТ

    13.2. Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх /хүнд суртал, чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах, мэдэгдэл гаргах, албан хаагчийн ажлын байрыг сэлгүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан г.м/

    Жилдээ

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    14

    Авлигатай тэмцэх газраас шийдвэрийг биелүүлэх

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.7, 18 дугаар зүйлийн 18.4.2, 29 дүгээр зүйлийн 29.4;
    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2

    14.1. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийг зохион байгуулах

    Тухай бүр

    ЭБАТ

    14.2. АТГ-ын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдлийн биелэлт, зохион байгуулах

    Тухай бүр

    ЭБАТ

    14.3. АТГ-аас зөрчил арилгуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлтийг зохион байгуулах

    Тухай бүр

    ЭБАТ

    14.4. АТГ-аас хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлтийг тооцох

    Тухай бүр

    ЭБАТ

    14.5. Авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн дүрэм, журам, заавар, шийдвэрийг   өөрчлөх буюу хүчингүй болгох, шинээр батлуулахгүй байх

    Жилдээ

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    14.6. АТГ-ын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг хэрэгжүүлэх

    Жилдээ

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    15

    Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх,   урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

     

     

    Эрх зүйн үндэслэл:

    • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6.1, 7.6.2;

    15.1. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжилтийн тайланг жил бүрийн 11 сарын 15-ны дотор дээд шатны ЭБАТ-д хүргүүлэх

    11 дүгээр сарын 01

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

    15.2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, ололт амжилт, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг тайланд тусгасан байх

    11 дүгээр сарын 01

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    16

    Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт

    16.1. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал санаачилга /уриа, уриалга, мэдэгдэл, амлалт г.м/-д нэгдэх, авлигатай тэмцэж үлгэр жишээчээр ажиллах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх

    Жилдээ

    ЭБАТ

    16.2. Авлигын эсрэг арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тухай бүр нь шийдвэрлүүлэх

    Тухай бүр

    ЭБАТ

    16.3. Удирдлагын хүсэл, эрмэлзлэл, хүчин чармайлт, үлгэр жишээ байдлын талаар ажилтнуудаас үнэлгээ авах

    4-р улиралд

    ЭБАТ

    17

    Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэгдүүлэх

     

     

     

     

    17.1. Албан тушаалтан, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ /шударга ёс, ёс зүй, сонирхлын зөрчлийн талаарх сургалт, хэлэлцүүлэг, ярилцлага, өдөрлөг, зөвлөмж өгөх г.м/-г авах

    2, 4-р улиралд

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    17.2. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах

    Улирал бүр

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    17.3. Байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтыг хийж авлигын зөрчлийг илрүүлэх арга хэмжээ авах

    Жилдээ

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

    17.4. Бусад байгууллага, иргэдийн гомдлоор илэрсэн зөрчлийн зохих арга хэмжээ авч дээд шатны байгууллагад мэдэгдэх.

    Тухай бүр

    ЭБАТ,

    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА

     

     

     

     

     

    Хуудас:  1  ( 3 мэдээ )

    Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар