Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хотоос 265 км, Булган аймгийн төвөөс 86 км зайд орших Бүрэгхангай сум нь 1923 онд  үүсгэн байгуулагдсан.
Монгол улсын төв хэсэгт оршдог дэд бүтэц зам харилцаа сайн хөгжсөн Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.


Нийт 349792 га газар нутагтай бөгөөд Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Заамар сумдуудтай хиллэдэг.

Газар зүйн хувьд ойт хээрийн бүсэд багтдаг бөгөөд нутгийн 8%-ийг ой, 92%-ийг тал хээрийн бүс эзэлдэг.Орхон Туул, Ангирт, Ямаат, Бичигт, Шувуут, Харбух зэрэг томоохон гол, горхи, булаг  шандтай.

ЗДТГ- нь Улс төрийн 6, төрийн захиргааны 9, босоо удирдлагатай 7 албан хаагч, төрийн үйлчилгээний 10 ажилтантай бөгөөд Улсын их хурлын бодлого, шийдвэр,  Шинчлэлийн  Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, төрийн үйл хэрэгт иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн иргэддээ эдлүүлэхээс гадна, Монгол улсын Үндсэн хуулинд заасан иргэний үндсэн болон, журамт үүргээ биелүүлдэг байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэн өвөлтэй.1-р сарын   дундаж -17 0С, 7-р сарын дундаж  15,5 0С, жилийн дундаж салхины хурд 5-10м/сек, жилийн хур тундасны нийлбэр 300-400мм
Сумын төсвийн нийт орлого нь 397,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 0,4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн төсвийн зардал нь 374,1 сая төгрөг ба  нийт зардлын 42,2 % нь цалин, 4,9 хувь нь НДШ,46,7 хувийг урсгал шилжүүлэг 6,2 хувийг бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт  25 ААН,байгууллага үйл ажиллагаа явуулж 9.3 тэрбум төгрөгийн бүтээгдхүүн үйлдвэрлэж улсад 5385,5 сая,аймагт 61442,7 сая, орон нутагт 397733,9 сая нийт 464552,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 240103 толгой малтайгаас 270 тэмээ,14060 адуу,15935 үхэр,124192 хонь,85646 ямаа байна.

Сумын хэмжээнд нийт 7353 га тариалангийн талбайтай үүнээс 4361 га нь иргэд ААН-ийн эзэмшилд байдаг бөгөөд 2013 онд 1550 га-д газар тариалан эрхэлсэнээс улаан буудай 550 га, төмс хүнсний ногоо 23 га, тэжээлийн ургамал 80 га бусад  тариалалтыг 650 га талбайд тариалж, 1200 тн улаан буудай, 221 тн төмс, 96 нхнсний ногоо хураан авсан.
Өрхийн хүлэмжийг 25 өрх эрхэлж, 2 ногооны бүл агропарк байгуулан 6 төрлийн нарийн ногоо тариалсанаар 2.8 тн ургац хураан авсан.  
Жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 3.5 га газрыг иргэдэд эзэмшүүлж 1600 гаруй цацарганы суулгац тариалсан.
Сумын төвөөс Туулын гүүр орж нийслэлтэй холбогдсон шороон зам 40 км, хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замтай холбогдоход 50 км бөгөөд багууд хоорондоо шороон замаар холбогдсон. Сумын төвийн 2 км төв замыг сайжруулсан зам болгон зассан.
Сум нь 1985 онд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 35/10, 10\04 квт-ын 2 дэд станцтай. Одоогийн байдлаар 32 байгууллага,ААН, 190 өрх цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна.

Ус хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэр 5 гүний худаг ажиллаж байна. Эрүүл мэндийн төв тусдаа гүний худагтай,бусад ААН байгууллага,айл өрхүүд гүний худгаас болон зөөврийн морин тэрэгнээс усаа авч байна.

Дулаан хангамж: Сумын төвд ЗДТГ, хүний хөгжлийн төв,сургууль,цэцэрлэг,эрүүл мэндийн төв,соёлын төвийн харъяа нийт 6 уурын зуух ажиллаж байна. 2014-2015 онд гадна дулааны инженерийн шугам сүлжээг иж бүрнээр шийдвэрлэхээр ажиллаж байна.

1970 онд баригдсан 16 айлын орон сууцтай. 2007-2009 онуудад ДЗОУБ, сум орон нутаг,иргэд хамтран шинээр 16 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан ба иргэд амины орон сууц барьж ашиглах явдал жил бүр хийгддэг. Цаашид инженерийн бүрэн хангамжтай орон сууц болон хувийн сууцуудыг барихаар төлөвлөж эхний сууцууд баригдаж байна.
Нийт хүн амын 33,3% нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 31,8 % нь хүүхэд,59,0 %нь залуу болон дунд насныхан,9,05 % нь ахмад настан байна.  Нийт хүн амын 51,5% нь эмэгтэйчүүд 48,5% нь эрэгтэйчүүд байна.Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж шилжилт хөдөлгөөн багасах хандлагатай байгаа.

Ажиллах хүч, ажил эрхлэлт

Нийт ажиллагчид 1140 үүнээс хөдөлмөрийн насны 1139,эмэгтэй 480 байна.Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн ам 201, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүн ам 98 байна.Хөдөлмөрийн насны өдрийн ангийн суралцагчид 197 байна. Сумын нийт ажиллагчдыг байгууллагын хэлбэр,эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл ХХЭ 874,ХХК-д 123, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газарт 5,төсөвт байгууллагад 122,ТББ-д 6  иргэн ажиллаж байна.1140 ажиллагчдыг боловсролын байдлаар ангилавал:дээд 97,ТДунд 51,ТМС 117,бүрэн дунд 290,бүрэн бус дунд 482, бага 86, боловсролгүй иргэн 17 байна.

Боловсрол

Суурь боловсролын 9-н жилийн сургуульд 172 хүүхэд суралцаж албан бус дүйцсэн хөтөлбөрөөр 8 иргэн хамрагдаж байна. ЕБС-ийн багшийн хангалт 100%, 1 багшид ноогдох сурагч 15,2 анги дүүргэлт 24,сурлагын амжилт 100%,чанар 63%. 17 ажиллагсадтай.

Эрүүл мэнд

Суманд 10 ортой 1 эмнэлэг,1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч 8 бага эмч,4 сувилагч, 11 ажиллагсадтай. 2012 онд нийт 56 хүүхэд төрж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1,эхийн эндэгдэлгүй, бүртгэгдсэн халдварт өвчин 24,эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 384,урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдалт 100% тай үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын төвд урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээ,дугуйлан, уулзалт,сургалт,хурал зөвлөлгөөн зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явагддаг. Соёлын төв нь 300 хүний суудалтай, 1 эрхлэгч, хөгжмийн багш 1, бүжгийн багш 1, номын санч 1, 5 үйлчилгээний ажилтан ажиллаж байна
Манай суманд үндэсний сур, бөх, самбо, жүдо, гар бөмбөгийн болон өвлийн спортыг түлхүү хөгжүүлэх чиглэлээр дугуйлан секц хичээллэж тогтмол амжилт гаргаж байгаа бөгөөд
Сумын хэмжээнд буддагийн 1 сүм улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.Тухайн сүмд түр байдлаар 2-5 лам ажилладаг. 2011 онд ААН-ийн хандиваар баригдсан.

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар