Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

Хуудас:  1  ( 6 мэдээ )

2015-2016 он

Тус сумын "Нарлаг" цэцэрлэгийн хүүхдүүд "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр

авьяас хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд сурсан мэдсэн зүйлээрээ

тайлан тоглолт хийлээ . Уг тоглолтонд  хүүхэд бүрийг хамруулсан нь эцэг эхчүүдийн талархалыг хүлээлээ

Нээлттэй хаалганы өдрөөр  хүүхэд,болон багш ажилчдын бүтээл, болон хоолны үзэсгэлэн гаргаж ард иргэдээсээ санал хүсэлт авлаа. Мөн жижиг гэр барьж ардын уламжлалт тоглоом наадгай,эд хогшлоор тохижуулан ард иргэдэд сонирхуулсан.

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН “НАРЛАГ” ЦЭЦЭРЛЭГИЙН 2016 ОНЫ

1-Р УЛИРЛЫН АЖЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН

 

 

 

2016.03.20.

            “Нарлаг” цэцэрлэг нь 1-р улиралд 36 ажил төлөвлөснөөс 94.4%-ийн биелэлттэй доорх ажлуудыг хийсэн. Үүнд:

Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр

 

            Энэ хичээлийн жил СӨБ-ийн цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаагаараа онцлог жил болж байна. Өөрийн цэцэрлэгийн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулж бүлэг бүр хүүхдүүдийнхээ хөгжлийн ахицыг үнэлэх үнэлгээний хуудасны дагуу гарааны үнэлгээг хийж хүүхэд бүр дээр хувийн хавтас нээсэн.

Манай байгууллага дээр “Авьяас”, “Ном”, “Шатар”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

            Хөтөлбөрүүдийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор шүлэг, бүжиг, дуу, шатар-даам зэрэг 5 төрлийн дугуйланд 56 хүүхэд хамруулж байна. Мөн багаас нь хүүхдийн хөгжих эхлэлийг зөв тавих, авъяасыг нээн илрүүлэх зорилгоор Соёлын төвийн дуу хөгжмийн багшийг цагаар цалинжуулж дуу хөгжим, бүжгийн хичээлийг заалгаж байна. Үүний үр дүнд Булган аймагт болсон “Би эстрадын дуучин -2016” уралдаанд дунд бүлгийн сурагч Д.Мөнхбат гоцлол дуугаар хүрэл медалиар шагнагдсан.

Хуудас:  1  ( 6 мэдээ )

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар