Булган аймгийн Бүрэгхангай сумын Тамгын газар

Хуудас:  1  ( 1 мэдээ )

        Манай цэцэрлэг 13 багш, ажилчидтайгаар 4 бүлэгт 115 хүүхэдэд СӨБ олгож байна. Сумын хэмжээнд тойргийн хүүхэд 245 үүний 159 нь СӨБ-д хамрагдаж хамран сургалт 64.7%-тай байна. Сургуульд орох 53 хүүхэд судалгаагаар байгаа ба үүний 31 нь байнгын бүлгээр хамрагдаж байна. Мэргэжлийн багшийн хангалт 2014 онд 25%, 2015 онд 50%, 2016 онд 100% багшаар хангагдсан байгаа. Хүүхдийн сурч хүмүүжих орчин, ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргаж засаг даргаараа батлуулан дэмжлэг авч ажилласан. 2013 онд 27.699.242 төгрөг, 2014 онд 40.800.000 төгрөг, 2015 онд 13.300.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Мөн 2013 онд 2 ажилтан, 2015 онд 2 ажилтанг тус тус малжуулах төсөлд хамруулсан.

Хуудас:  1  ( 1 мэдээ )

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн Бүрэгхангай сумыг Засаг Даргын Тамгын газар